Баярын өдрүүдэд 757 нийтийн тээврийн хэрэгсэл үйлчилнэ
Цагаан сарын баярын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ шинийн 1, 2, 3 буюу 2015 оны хоёрдугаар сарын 19, 20, 21-ны өдрүүдэд өглөөний 08.00 цагаас орой 22.30 цаг хүртэл баярын хуваариар,
Мэдээллийн алба

Цагаан сарын баярын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ шинийн 1, 2, 3 буюу 2015 оны хоёрдугаар сарын 19, 20, 21-ны өдрүүдэд өглөөний 08.00 цагаас орой 22.30 цаг хүртэл баярын хуваариар, шинийн 4 буюу хоёрдугаар сарын 22-ны өдөр ердийн амралтын өдрийн хуваариар өглөөний 08.00 цагаас орой 22.30 цаг хүртэл ажиллана. Үндсэн 69 чиглэлд 613, хот орчмын 10 чиглэлд 48, нийт 661 их багтаамжийн автобус, троллейбус,туслах 17чиглэлд 96бага багтаамжийн микроавтобус бүгд 757тээврийн хэрэгсэл ажиллана.
Хотын захын гэр хорооллын чиглэлүүдэд бага багтаамжийн микроавтобусаар захиалгат үйлчилгээг 2015 оны хоёрдугаар сарын 19-өөс хоёрдугаар сарын 21-нийг дуустал зохион байгуулна. Нийслэл хотын дотор таксийн үйлчилгээнд 18 аж ахуйн нэгжийн 667 такси ажиллаж, дуудлагаар үйлчилнэ.
Захилага авах утас : 326352, 321490


















