Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баярын өдрүүдэд авто замын хилийн боомтууд амарна

Харин агаарын замын Буянт-Ухаа, Чойбалсан, төмөр замын Замын-Үүд, Сүхбаатар, Эрээнцав боомт олон улсын нислэг, галт тэрэгний цагийн хуваариар, Алтанбулаг боомт 24 цагаар тус тус амралтгүй ажиллах юм байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баярын өдрүүдэд авто замын хилийн боомтууд амарна
Баярын өдрүүдэд авто замын хилийн боомтууд амарна. Зураг: МҮОНРТ

Хөрш орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээр, түүнд оруулсан өөрчлөлтийг дипломат шугамаар тохиролцсоны дагуу авто замын хилийн боомтууд албан ёсны баярын өдрүүдэд амарна. Тодруулбал, маргааш буюу энэ сарын 29-ний өдөр тохиож байгаа Монгол Улсын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баяр болон нэгдүгээр сарын 1-ний өдөр Замын-Үүд, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Булган, Хавирга, Бургастай гэсэн авто замын хилийн боомт амарна. Харин Эрээнцав, Боршов, Арцсуурь, Тэс, Ханх, Ульхан гэсэн авто замын хилийн боомт 12 дугаар сарын 29-ний өдөр, 2016 оны нэгдүгээр сарын 1-10-ны өдрүүдэд тус тус амрах юм байна.

Харин агаарын замын Буянт-Ухаа, Чойбалсан, төмөр замын Замын-Үүд, Сүхбаатар, Эрээнцав боомт олон улсын нислэг, галт тэрэгний цагийн хуваариар, Алтанбулаг боомт 24 цагаар тус тус амралтгүй ажиллах юм байна.

Эх сурвалж: Хил хамгаалах ерөнхий газар

Хуваалцах