Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Баярын өдрүүдэд худалдааны төвүүдийн ажиллах хуваарь

Томоохон зах болон салбар дэлгүүрүүдтэй худалдааны төвийн ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Баярын өдрүүдэд худалдааны төвүүдийн ажиллах хуваарь
Баярын өдрүүдэд худалдааны төвүүдийн ажиллах хуваарь. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэдээлснээр худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана. Хүнсний дэлгүүрүүд 1 дүгээр сарын 30–нд 09:00 –24:00 цагийн хооронд ажиллаж, 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02 –нд амарч, 2 дугаар сарын 03 – ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Томоохон зах болон салбар дэлгүүрүүдтэй худалдааны төвийн ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.

“Номин холдинг” ХХК –ны салбар дэлгүүрүүд 1 дүгээр сарын 30 буюу битүүнд “Номин стандарт” 10:00 -18:30, бусад салбарууд 09:00 – 22:00 цагт ажиллана. 1 дүгээр сарын 31 буюу шинийн нэгэнд бүх салбарууд амарна. 2 дугаар сарын 01 буюу шинийн 2–нд “Номин их дэлгүүрийн” 1 дүгээр танхим,“Номин” супермаркетууд, бөөний төв 12:00 -20:00 цагт ажиллаж, бусад салбарууд амарна. Номингийн бүх салбарууд 2 дугаар сарын 02 -с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Алтан жолоо группийн” Сансар хүнсний худалдааны сүлжээ дэлгүүрүүд 1 дүгээр сарын 30 –нд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. 1 дүгээр сарын 31 буюу шинийн 1-нд “Сансар” -1, 6, 8, 32, Сансар март 10:00 -22:00 цагт ажиллаж, “Сансар” -9, 10, 12, 32 –бөөний төв амарна. 2 дугаар сарын 01, 02, 03 буюу шинийн 2, 3, 4 –нд “Сансар” -10 бөөний төв, Шинийн 2 –нд “Сансар” -12 бөөний төвүүд амарч, бусад салбарууд цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Боса” сүлжээний дэлгүүрүүд 1 дүгээр сарын 31 буюу шинийн 1 –нд 14:00 -22:00 цагт ажиллана.2 дугаар сарын 01, 02, 03 буюу шинийн 2, 3, 4 –нд амралтгүйгээр 09:00 –22:00 цагийн хооронд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Сонгинохангай ХХК –ны “Миний дэлгүүр”сүлжээний дэлгүүрүүд 1 дүгээр сарын 30 буюу битүүнд 08:30 –22:00 цагт ажиллана. 1 дүгээр сарын 31 буюу шинийн нэгэнд бүх сүлжээ дэлгүүрүүд амраад, 2 дугаар сарын 01 буюу шинийн 2 –нд 10:00 -18:00 цагт ажиллана. 2 дугаар сарын 03 –с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Скай” их дэлгүүр 1 дүгээр сарын 30 буюу битүүнд 10:00 – 20:30 цагт, “Скай” хайпермаркет 09:30 – 20:00 цагт ажиллана. 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02 –нд амраад, 2 дугаар сарын 03 – с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Нарантуул” худалдааны төв 1 дүгээр сарын 30 -нд 10:00 – 20:00 цагт ажиллаж , 1 дүгээр сарын 31 –ээс эхлэн 2 дугаар сарын 11 –нийг дуустал амарна. 2 дугаар сарын 12 – с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хар хорин” худалдааны төв 1 дүгээр сарын 30 –нд 09:00 -19:00 цагт бүтэн ажиллаж, 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02, 03 –нд амрана. 2 дугаар сарын 04 –өөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Барс” худалдааны төв битүүний өдөр буюу 1 дүгээр сарын 30 –нд 09:00 –19:00 цаг хүртэл ажиллаж, 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02 –нд амраад, 2 дугаар сарын 03 –с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хүчит шонхор” худалдааны төв 1 дүгээр сарын 30 –нд өглөө 06:00 –18:00 цаг хүртэл ажиллаж,1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02, 03 –нд амраад, 2 дугаар сарын 04 – с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Да хүрээ трейд” техникийн зах 1 дүгээр сарын 30 –нд 09:00 –15:00 цаг хүртэл ажиллаж, 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02 –нд амраад, 2 дугаар сарын 03 – с ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд 1 дүгээр сарын 31 -нд 10:00 – 21:00 цагт ажиллаж, 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02 –нд амраад, 2 дугаар сарын 03 – с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Хуваалцах