Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баярын өдрүүдэд нийслэлийн харьяа эрүүл мэндийн төвүүдийн ажиллах цагийн хуваарь

Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлийн Эрүүл мэндийн газраас хариуцлагатай жижүүр ажиллаж, эмнэлгийн тусламжийн бэлэн байдлыг хангуулна. Баярын өдрүүдэд иргэний санал хүсэлтийг 77990101 - 1 - 4 утсаар авах юм. Мөн дүүргийн эрүүл мэндийн төвийн мэс засал, гэмтэл, дотор, хүүхэд, шүдний кабинет

СШ
Сар шинийн баяр 2025

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баярын өдрүүдэд нийслэлийн харьяа эрүүл мэндийн төвүүдийн ажиллах цагийн хуваарь
Баярын өдрүүдэд нийслэлийн харьяа эрүүл мэндийн төвүүдийн ажиллах цагийн хуваарь. Зураг: МҮОНРТ

Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлийн Эрүүл мэндийн газраас хариуцлагатай жижүүр ажиллаж, эмнэлгийн тусламжийн бэлэн байдлыг хангуулна. Баярын өдрүүдэд иргэний санал хүсэлтийг 77990101 - 1 - 4 утсаар авах юм. Мөн дүүргийн эрүүл мэндийн төвийн мэс засал, гэмтэл, дотор, хүүхэд, шүдний кабинет 3 дугаар сарын 1, 2-ны өдөр 11:00-14:00 цаг, 3 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд 10:00-15:00 цагийн хооронд тус тус ажиллана. Түүнчлэн нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн хоёр кабинет 3 дугаар сарын 1, 2-ны өдөр 11:00-14:00 цаг, 3 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд 10:00-15:00 цагийн хооронд ажиллана. Харин нийслэлийн Түргэн тусламжийн төв, нэгдсэн эмнэлэг, Өргөө, Хүрээ болон Амгалан амаржих газар бусад харьяа эмнэлгүүд 24 цагаар тусламж, үйлчилгээ үзүүлнэ. Мөн өрхийн эмнэлгүүд доорх хуваарийн дагуу ажиллах юм.НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Хуваалцах