Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баярын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сарын 30-нд баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн хойд хэсгээр, 31-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 1-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баярын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?
Баярын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?. Зураг: МҮОНРТ

2014 оны 5 дугаар сарын 29-нөөс 2014 оны 6 дугаар сарын 2-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Тавдугаар сарын 30-нд баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн хойд хэсгээр, 31-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 1-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Салхи 29-нд нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр, 30-нд нутгийн баруун хагаст, 31-нээс 6 дугаар сарын 1-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Идэр, Тэс голын сав, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна. Зургаадугаар сарын 1-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Хуваалцах