Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баярын өдрүүдэд өрхийн эмнэлгүүд 10.00-16.00 цаг хүртэл ажиллана

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар баярын үеэр эрүүл мэндийн байгууллага бүр хариуцлагатай жижүүр томилон ажиллуулж, тусламж үйлчилгээний талаарх мэдээллийг Нийслэлийн эрүүл мэндийн газрын 320981 дугаарын утсанд 07.00-19.00 цагт шуурхай ирүүлэх, Шинэ жилийн үеэр тусламж үйлчилгээг таср

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баярын өдрүүдэд өрхийн эмнэлгүүд 10.00-16.00 цаг хүртэл ажиллана
Баярын өдрүүдэд өрхийн эмнэлгүүд 10.00-16.00 цаг хүртэл ажиллана. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар баярын үеэр эрүүл мэндийн байгууллага бүр хариуцлагатай жижүүр томилон ажиллуулж, тусламж үйлчилгээний талаарх мэдээллийг Нийслэлийн эрүүл мэндийн газрын 320981 дугаарын утсанд 07.00-19.00 цагт шуурхай ирүүлэх, Шинэ жилийн үеэр тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлэхийг даалгалаа.

Арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 2-ны өдөр хүртэл Шүд эрүү нүүрний төв, Дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор, шүдний кабинетууд, мөн энэ өдрүүдэд Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг 10.00-16.00 цаг ажиллуулах, Түргэн тусламжийн төв, дүүргийн хүүхдийн түргэн тусламжийн хэсгүүдийг шаардлагатай үед хүн, хүч нэмэгдүүлэн ажиллахыг тус тус даалгасан байна.

Хуваалцах