Баярын өдрүүдээр микроавтобус иргэдэд дуудлагаар үйлчилнэ
Баярын өдрүүдээр микроавтобус иргэдэд дуудлагаар үйлчилнэ
Мэдээллийн алба

Нийслэлийн тээврийн газрын мэдэгдсэнээр цагаан сарын баярын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ шинийн 1, 2, 3 буюу 2014 оны 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 1, 2-ны өдрүүдэд өглөөний 08.00 цагаас орой 22.30 цагийн хооронд ажиллана. Үндсэн 67 чиглэлд 582, хот орчмын 13 чиглэлд 57, нийт 639 их багтаамжийн автобус, троллейбус,туслах 25 чиглэлд 188 бага багтаамжийн микроавтобус нийт 837 тээврийн хэрэгсэл баярын үеэр ажиллана. Харин хотын захын гэр хорооллын Толгойт, Шархад, Хужирбулан, 7 буудал, Чингэлтэй, Дамбадаржаа, Хайлааст, Дэнжийн 1000, Дарь эх, Ганц худаг, Баруунтуруун болон 3,4 хороолол гэсэн чиглэлүүдэд бага багтаамжийн 39 микроавтобусаар захиалгат үйлчилгээг 2014 оны 1-р сарын 31-нээс 2-р сарын 04-нийг дуустал зохион байгуулахаар болжээ. Мөн нийслэл хотын дотор таксийн үйлчилгээнд 17 аж ахуйн нэгжийн 713 такси ажиллаж, дуудлагаар үйлчлэх ажээ.
Нийслэлийн тээврийн газраас баярын өдрүүдэд микроавтобусны захиалгат үйлчилгээ үзүүлэх байгууллагуудын нэрсийг гаргажээ:



















