Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баярын өдрөөр архидан согтуурсан дуудлага их иржээ

Өнгөрөгч бямба гарагт “Олон улсын эмэгтэйчүүдийг эрхийг хамгаалах өдөр” тохиолоо. Баярын өдрөөр ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн тусгай дугаарт ирсэн нийт 12948 дуудлагын 50-иас илүү хувийг архидан согтуурсан дуудлага эзэлсэн байна.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баярын өдрөөр архидан согтуурсан дуудлага их иржээ
Баярын өдрөөр архидан согтуурсан дуудлага их иржээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрөгч бямба гарагт “Олон улсын эмэгтэйчүүдийг эрхийг хамгаалах өдөр” тохиолоо. Баярын өдрөөр ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн тусгай дугаарт ирсэн нийт 12948 дуудлагын 50-иас илүү хувийг архидан согтуурсан дуудлага эзэлсэн байна.

Тодруулбал, 101, 105 дугаарт 855, 102 дугаарт 6176, 103 дугаарт 5917 дуудлага иржээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй зөрчлийн 2013, зам тээврийн зөрчлийн 341, түргэн тусламжийн 920, гал түймэр гамшгаас хамгаалахын 13 дуудлага бүртгэгджээ. Энэ нь энгийн өдрүүдийн дуудлагатай харьцуулбал ихэссэн үзүүлэлт юм байна.

Хуваалцах