Баярын өдрөөр Чингисийн талбайн баруун, зүүн хоёр талын замыг хаана
Ирэх баярын өдрөөр замын хөдөлгөөнийг зохион байгуулах талаар Нийслэлийн замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Мэдээллийн алба

Ирэх баярын өдрөөр замын хөдөлгөөнийг зохион байгуулах талаар Нийслэлийн замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Зургаадугаар сарын 1 буюу Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Замын цагдаагийн газрын алба хаагчид нь бүрэн бүрэлдэхүүнээрээ гудамж замд хяналт тавьж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллана.
Хүүхдийн баяраар 11.00-16.00 цагт Чингисийн талбайн баруун, зүүн хоёр талын замыг хаана. Энэ үеэр замын хөдөлгөөнд оролцож буй иргэдийг аюулгүй, ая тухтай үйлчлүүлэх боломжоор хангах зорилгоор Чингисийн талбайн баруун, зүүн хоёр талын бүх төлбөртэй зогсоол иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очих иргэд “Дүнжингарав” худалдааны төвийн зогсоолд, Үндэсний соёл амралтын хүрээлэнд очих бол Паркийн өргөтгөлийн ажил хийж буй талбай, “Сөүл” рестораны урд талын зогсоол, Нарны зам дагуу байрлах урд гарц, Сөүл ресторан руу ордог гарц, орц, Замын цагдаагийн газар, “Соёолж” төвийн зогсоолд тээврийн хэрэгслээ байршуулан бусад замын хөдөлгөөнд оролцогчдодоо хүндэтгэлтэй хандахыг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.


















