Баярын өдрөөр гамшиг, ослын дуудлага бүртгэгдээгүй байна
Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Нийслэлийн Онцгой байдлын газарт гамшиг ослын дуудлага ирээгүй байна.
Мэдээллийн алба

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Нийслэлийн Онцгой байдлын газарт гамшиг ослын дуудлага ирээгүй байна. Нийслэлийн Онцгой байдлын газрын 310 албан хаагч, 64 авто машин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, баярын арга хэмжээ явагдсан Чингисийн талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Хүй долоо худаг, Найрамдал зуслан зэрэг газарт гамшиг ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг авчээ.
Мөн Тэрэлж, Туул голын Хар усан тохой, Маршлын гүүр, Яармаг, Сонсголонгийн гүүр зэрэг хүн ихээр төвлөрдөг газарт иргэдийг усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр, нийслэлийн нутаг дэвсгэрийн ногоон бүсэд аялж, амарч байгаа иргэдэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө, сэрэмжлүүлэг өгсөн байна.


















