Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баярын үеэр эрүүлжүүлэгдэх хүний тоо эрс олширчээ

Баяр наадмын эхний өдөр 182 хүн эрүүлжүүлэгджээ. Энэ тоо нь жирийн өдрүүдээс хэд дахин давсан үзүүлэлт болсон бөгөөд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, олон нийтийн газар зодоон хийх зэрэг ноцтой зөрчлүүд олноор илэрсэн аж.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баярын үеэр эрүүлжүүлэгдэх хүний тоо эрс олширчээ
Баярын үеэр эрүүлжүүлэгдэх хүний тоо эрс олширчээ. Зураг: МҮОНРТ

Баяр наадмын эхний өдөр 182 хүн эрүүлжүүлэгджээ. Энэ тоо нь жирийн өдрүүдээс хэд дахин давсан үзүүлэлт болсон бөгөөд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, олон нийтийн газар зодоон хийх зэрэг ноцтой зөрчлүүд олноор илэрсэн аж.

Цагдаагийн байгууллага баяр наадмын өдрүүдэд аль болох иргэдийг эрүүлжүүлэхгүй байх бодлого барьсан бөгөөд биеэ авч явах чадваргүй болтлоо согтсон, ахуйн хүрээнд согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэж агсам тавьж бусдад хүндрэл учруулсан иргэдийг эрүүлжүүлсэн байна.

Мөн энэ үеэр хоёр хоногт дунджаар 25-30 зам тээврийн осол бүртгэгдснээс гэмт хэргийн шинжтэй 12 осол гарчээ.

Түлхүүр үг:Баярын үеэр эрүүлжүүлэгдэх хүний тоо эрс олширчээ
Хуваалцах