Баярын захидал солилцлоо
Харин Д.Буркалтер илгээлтдээ Монголд Швейцарийн хөгжлийн агентлагийн төлөөлөгчийн газар нээгдсэний 10 жилийн ойг тохиож байгааг дурдан өнгөрсөн 50 жилийн хугацаанд бий болсон найрсаг харилцаа бэхжүүлэн, идэвхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Мэдээллийн алба

Монгол Улс, Швейцарийн Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, ШХУ-ын Ерөнхийлөгч, Гадаад хэргийн сайд эрхэмсэг ноён Д.Буркхалтер нар баярын захидал солилцлоо.
Л.Болд илгээлтдээ өнгөрсөн хагас зуун жилийн хугацаанд манай хоёр орны өргөн хүрээг хамарсан найрсаг харилцаанд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд энэхүү харилцаа, хамтын ажиллагаа цаашид улам гүнзгийрэн хөгжинө гэдэгт итгэл төгс буйгаа тэмдэглэв.