“Баясгалант өргөө” компанид эрүү үүсгэн шалгаж байна
Тусгай зөвшөөрөлгүйгээр элс олборлож, 3.5 га газар сүйтгэсэн “Баясгалант өргөө” компанид эрүү үүсгэн шалгаж байна. Энэ компани 2014 оноос хойш бүтэн жилийн турш хууль бус үйл ажиллагаа явуулж, улмаар энэ оны тавдугаар сараас УМБГ-т шалгуулж байгаа юм.
Мэдээллийн алба

Тусгай зөвшөөрөлгүйгээр элс олборлож, 3.5 га газар сүйтгэсэн “Баясгалант өргөө” компанид эрүү үүсгэн шалгаж байна. Энэ компани 2014 оноос хойш бүтэн жилийн турш хууль бус үйл ажиллагаа явуулж, улмаар энэ оны тавдугаар сараас УМБГ-т шалгуулж байгаа юм. Одоогоор хохирлын хэмжээг бүрэн тодорхойлоогүй учраас хариуцлагын талаар ярих болоогүй гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч н.Гэрэлгуа ярилаа.
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг дур зоргоороо олборлож, байгаль орчин сүйтгэж байгаа энэ мэт хууль бус үйлдлийг таслан зогсооход иргэдийн оролцоо, мэдээлэл чухал гэж тэрбээр мөн хэлсэн юм.


















