Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

BBC эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар дагнаж дуугарна

Эмэгтэйчүүдийн дуу хоолойг мэдээ мэдээлэлдээ илүү тусгах үүднээс BBC дэлхийн эмэгтэйчүүдийн аж амьдралыг тод томруунаар харуулсан “100women” нэртэй шинэ нэвтрүүлэг, буланг бүх талбартаа нээх гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
BBC эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар дагнаж дуугарна
BBC эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар дагнаж дуугарна. Зураг: МҮОНРТ

Эмэгтэйчүүдийн дуу хоолойг мэдээ мэдээлэлдээ илүүтэй тусгах үүднээс BBC дэлхийн эмэгтэйчүүдийн аж амьдралыг тод томруунаар харуулсан “100women” бүх буланг талбартаа нээлээ. Тэд энэ сарын турш BBC World News television, BBC World News Radio болон BBC.com сайтдаа энэ чиглэлээр бэлтгэсэн тусгай сурвалжлага, нэвтрүүлэг, хэлэлцүүлгүүдийг өргөнөөр нийтлэх ажээ. “Энэ бол BBC-ийн мэдээллийн бүх суваг эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсдог, тэдний түүхийг бусдад хүргэж ажилладаг гэдгээ нотлон харуулах төгс шийдвэр. Шинээр нээгдэх булан ерөнхий дүр зургийг нээн харуулахын зэрэгцээ дэлхий дахинд эмэгтэйчүүдийн эрх ямархуу хэмжээнд байгааг үнэлж, дүгнэх боломжийг бидэнд олгоно” гэж булангийн редактор Фиона Крэк мэдэгджээ. BBC-ийн олон хэлний сайтын эрхлэгч Лилиан Лэндор “Манай үзэгч, сонсогч, сайтын хэрэглэгчдийн зүгээс тавьсан санал хүсэлтийн хариуд тус шинэ булан нээгдэж байна. BBC-ийн Дэлхийн албаны нэвтрүүлгүүдээр дамжуулан бие биенийхээ талаар дуулж мэдэж, үзэж өнгөрүүлсэн үүх түүхээ хуваалцах хүсэлтэй байгаагаа эмэгтэйчүүд бидэнд удаа дараа илэрхийлж байсан юм” гэж хэлжээ.

Хуваалцах