Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ББСБ-уудаар дамжуулан төслийн зээл олгох боломжийг эрэлхийлж байна

Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн Япон Улсын засгийн газрын хамтын ажиллагааны агентлаг /ЖАЙКА/-ийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр манай улсад хэрэгжүүлж буй

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ББСБ-уудаар дамжуулан төслийн зээл олгох боломжийг эрэлхийлж байна
ББСБ-уудаар дамжуулан төслийн зээл олгох боломжийг эрэлхийлж байна. Зураг: МҮОНРТ

Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн Япон Улсын засгийн газрын хамтын ажиллагааны агентлаг /ЖАЙКА/-ийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр манай улсад хэрэгжүүлж буй “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай” төслийн удирдагч, ноён Макато Сунагава болон төслийн багийнхныг хүлээн авч уулзлаа.

Энэ төсөл 2006 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд хоёр дахь үе шат нь дуусч, одоо гурав дахь үе шатыг хэрэгжүүлэхээр судалгаа хийж буй юм. Үүнийхээ хүрээнд цаашид хөнгөлттэй зээлийг дан ганц арилжааны банкаар бус Хорооноос тусгай зөвшөөрөл авсан Банк бус санхүүгийн байгууллагуудаар дамжуулан олгох боломжийг эрэлхийлж байна.

Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга С.Даваасүрэн төслийн үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлээд, банк бус санхүүгийн салбар цаашид тогтвортой ажиллана гэдэгт эргэлзэхгүй байж болно гэлээ гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Хуваалцах