ББСБ-уудын дийлэнх нь хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг хангаж байна
Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны гуравдугаар сарын 11-ний 72 дугаар тогтоолоор хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг шинэчлэн тогтоосныг ББСБ-ууд нь 2017 оны 01 дүгээр сарын 01 гэхэд хангасан байх ёстой.
Мэдээллийн алба

Хороо тогтоолын биелэлтийг хангуулах талаар зохих арга хэмжээг авч ажилласны үр дүнд өнөөдрийн байдлаар нийт 509 ББСБ-ын 60 хувь нь хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг хангажээ. Мөн 15 хувь нь хөрөнгөө нэмэгдүүлэх хүсэлт ирүүлснийг шийдвэрлэхээр Хороо холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан ажиллаж байна. Бусад ББСБ-уудад үлдэж байгаа хугацаанд хүсэлтээ ирүүлж, хөрөнгөө нэмэгдүүлэхийг зөвлөж байна гэж Санхүүгийн Зохицуулах Хорооноос мэдээллээ.