Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Бээжин 2020 он гэхэд хог хаягдлынхаа 57 хувийг хотын эрчим хүчний хангамжид ашиглана

Бээжин хотын эрх баригчид 2020 он гэхэд хог хаягдлынхаа 57 хувийг хотын эрчим хүчний хэрэглээнд ашиглахаар төлөвлөж байгаа тухай Хятадын олон улсын радио уламжиллаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бээжин 2020 он гэхэд хог хаягдлынхаа 57 хувийг хотын эрчим хүчний хангамжид ашиглана
Бээжин 2020 он гэхэд хог хаягдлынхаа 57 хувийг хотын эрчим хүчний хангамжид ашиглана. Зураг: МҮОНРТ

Бээжин хотын эрх баригчид 2020 он гэхэд хог хаягдлынхаа 57 хувийг хотын эрчим хүчний хэрэглээнд ашиглахаар төлөвлөж байгаа тухай Хятадын олон улсын радио уламжиллаа.

Эндээс ирж байгаа мэдээгээр БНХАУ-ын нийслэлд 2017 онд хог хаягдал шатаах зургаан үйлдвэрийг ашиглалтад оруулах бөгөөд эдгээрт хог хаягдлаас эрчим хүч, метан болон этанол гаргаж авах юм байна.

2020 онд Бээжинд өдөр бүр 30 мянган тонн хог хаягдлыг эрчим хүч гаргахад ашиглана. Үүний 24 мянган тонн хогийг дээрх зургаан үйлдвэрт шатааж эрчим хүч гаргаж авна. Харин үлдсэн зургаан мянган тонн хогийг дахин боловсруулж этанол болон метан гаргаж авах юм байна.

Хуваалцах