Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Бээжин-2022" жэндерийн тэгш байдалд хамгийн ойртсон өвлийн олимп

Харин “Пенчан-2018” олимпод оролцогчдын 44 хувь нь эмэгтэй тамирчид байв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Бээжин-2022" жэндерийн тэгш байдалд хамгийн ойртсон өвлийн олимп
"Бээжин-2022" жэндерийн тэгш байдалд хамгийн ойртсон өвлийн олимп. Зураг: МҮОНРТ

Энэ удаагийн өвлийн олимпод 2871 тамирчин оролцож байна. Тэдний 45.7 хувь буюу 1314 нь эмэгтэй тамирчид. Ингэснээр “Бээжин-2022” нь жэндерийн тэгш байдалд хамгийн ойртсон өвлийн олимп болж байна. Харин “Пенчан-2018” олимпод оролцогчдын 44 хувь нь эмэгтэй тамирчид байв.

Бээжингийн олимпод эмэгтэй тамирчдын оролцох дараах төрлүүд шинээр нэмэгдсэн. Үүнд:

- Бобслейн эмэгтэй ганцаарчилсан

- Фристайлын эмэгтэйчүүдийн биг эйр

- Фристайлын aerials төрлийн холимог хос

-Трамплины холимог хос

-Сноубордын холимог хос

-Шорт-трекийн холимог хос

Эквадор, Косово, Малайз улс өвлийн олимпод анх удаа эмэгтэй тамирчинтай оролцлоо.

Хуваалцах