“Бээжин-2022” олимпоор хоёр төрөлд дэлхийн, 17 төрөлд олимпын рекордыг шинэчилжээ
“Бээжин-2022” өвлийн олимпын 24 дүгээр наадмын хаалтын арга хэмжээ энэ сарын 20-ны орой Хятадын үндэсний спортын төв ордон буюу "Шувуун үүр"-т ёслол төгөлдөр болов.
Мэдээллийн алба

“Бээжин-2022” өвлийн олимпын 24 дүгээр наадмын хаалтын арга хэмжээ энэ сарын 20-ны орой Хятадын үндэсний спортын төв ордон буюу "Шувуун үүр"-т ёслол төгөлдөр болов.
Хаалтын арга хэмжээнд ОУОХ-ны ерөнхийлөгч Бах, Хятад улсын дарга Ши Жиньпин болон Ли Кэчян, Ли Жаньшү, Ван Ян, Ван Хүнин, Жао Лэжи, Хань Жэн, Ван Чишань зэрэг нам төрийн удирдлага оролцсон байна.
2008 оны зуны олимп болон 2022 өвлийн олимпыг амжилттай зохион байгуулж чадсанаар Бээжин хот хос олимпын хот болж байна. “Бээжин-2022” өвлийн олимпод өнгөрсөн 16 хоногт 91 улс орноос ирсэн 3000 гаруй тамирчин ур ухаан, хүч чадвараараа өрсөлджээ.
Түүнчлэн энэ удаагийн олимпоор хоёр төрөлд дэлхийн спортын рекорд тогтоосон бол 17 төрөлд олимпын рекордыг шинэчлэн тогтоосон хэмээн CCTV мэдээллээ.


















