“Бээжин-2022” олимпын марк худалдаанд гарчээ
Ирэх жил өвлийн олимп урд хөршийн нийслэл Бээжин хотод болно.
Мэдээллийн алба

Ирэх жил өвлийн олимп урд хөршийн нийслэл Бээжин хотод болно. Үүнтэй холбоотойгоор Хятадын шуудангийн төв компани “Бээжин-2022” өвлийн олимпын тэмцээн уралдааныг зохион байгуулах цогцолборуудыг шуудангийн марканд мөнхлөн худалдаанд гаргасан талаар CCTV мэдээллээ.
Өчигдөр буюу Олон улсын олимпын өдөр шинээр хэвлэгдсэн багц марк 10.80 юанийн үнэтэй бөгөөд нэг багц нь дөрвөн ширхэг марк болон нэг жижиг маркаас бүрдэнэ. Уг маркууд Бээжингийн өвлийн спортын олимпын цогцолбор, Усан спортын төв, Цанын төв, Цас мөсөн дээрх чарганы төвийн зурагтай бол жижиг марканд Тэшүүрийн цэнгэлдэх төвийн зургийг хэвлэжээ.




















