Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Бээжин-2022” олимпын наадам нээлтээ хийлээ

Энэ удаагийн олимпод 91 орны 2871 тамирчин спортын үндсэн долоон төрөлд 109 багц медалийн төлөө 16 хоногийн турш өрсөлдөх болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Бээжин-2022” олимпын наадам нээлтээ хийлээ
“Бээжин-2022” олимпын наадам нээлтээ хийлээ. Зураг: МҮОНРТ

Өвлийн XXIV олимпын наадам өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Энэ удаагийн олимпод 91 орны 2871 тамирчин спортын үндсэн долоон төрөлд 109 багц медалийн төлөө 16 хоногийн турш өрсөлдөх болно. Хэдийгээр оролцох тамирчдын тоо өмнөх хоёр олимпыг гүйцэхгүй ч нийт тамирчдын 44.9 хувь нь эмэгтэй тамирчид байгаа нь хүйсийн харьцаа хамгийн ойртож ирсэн өвлийн олимп болж байна.

ОУОХ-ноос эмэгтэй тамирчдын оролцоог нэмэгдүүлэх үүднээс долоон шинэ төрлийг Бээжингийн олимпын хөтөлбөрт оруулаад буй. Тухайлбал, фристайлын эрэгтэй, эмэгтэй big air төрөл, бобслейн эмэгтэй ганцаарчилсан төрөл болон трамплин, сноуборд, шорт трек, фристайлын aerials төрөлд холимог багийн тэмцээнийг оруулсан юм гэж Монголын үндэсний олимпын хорооноос мэдээллээ.

Гэрэл зургийг Д.Нямбилэг /Монголын спортын сэтгүүлчдийн холбоо/

Хуваалцах