Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Бээжин 2022” паралимпын наадмын бэлтгэл ажил хангагдаж дуусчээ

Өвлийн 13 дугаар паралимпын наадам гуравдугаар сарын 4-13-нд БНХАУ-ын Бээжин, Янчин дүүрэг, Жанчхүү дэх уралдааны талбайд явагдах юм.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Бээжин 2022” паралимпын наадмын бэлтгэл ажил хангагдаж дуусчээ
“Бээжин 2022” паралимпын наадмын бэлтгэл ажил хангагдаж дуусчээ. Зураг: МҮОНРТ

Өвлийн 13 дугаар паралимпын нээлт гуравдугаар сарын 4-нд БНХАУ-ын Бээжин хотноо болно. Тус наадмын бэлтгэл ажил бүрэн хангагдаж дууссан хэмээн CCTV мэдээллээ.

Өвлийн 13 дугаар паралимпын наадам гуравдугаар сарын 4-13-нд БНХАУ-ын Бээжин, Янчин дүүрэг, Жанчхүү дэх уралдааны талбайд явагдах юм. Тухайлбал, Бээжинд мөсөн спортын төрөл явагдаж, Янчин дүүрэг, Жанчхүү дэх уралдааны талбайд цасны төрлийн тэмцээн явагдах юм байна.

Ташрамд дуулгахад, "Бээжин-2022" өвлийн паралимпын гүйлтийн цанын төрөлд Монгол Улсаас дасгалжуулагч Ж.Дашдондогийн удирдлага дор Б.Ганболд, Ц.Дашдорж нар өрсөлдөнө.

Харин уулын цанын төрөлд дасгалжуулагч Д.Очирсүхийн удирдлага дор Б.Цэрэнпунцаг уралдах юм. Монголын тамирчдаас Б.Ганболд "Сочи-2014", "Пёнчан-2018" паралимпын наадамд уралдсан туршлагатай бол Ц.Дашдорж, Б.Цэрэнпунцаг нар анх удаа паралимпын замд хурд сорих гэж байна.

Хуваалцах