"Бээжин-2022" өвлийн олимпын нээлтэд жагсах тамирчдад Төрийн далбаа гардууллаа
"Бээжин-2022" өвлийн олимпын наадамд оролцох Монголын багийн хоёр тамирчин Төрийн далбаагаа гардан авлаа.
Мэдээллийн алба

"Бээжин-2022" өвлийн олимпын наадамд оролцох Монголын багийн хоёр тамирчин Төрийн далбаагаа гардан авлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн илгээсэн Төрийн далбааг Монголын багийн ахлагч Ц.Сандуй Б.Ачбадрах, А.Энхтуул нарт гардуулан өгөв. Б.Ачбадрах, А.Энхтуул нар Бээжин ХХIV өвлийн олимпын нээлтийн ёслолд улсынхаа тугийг хамтдаа барин жагсах болно.
"Бээжин-2022" өвлийн олимпын нээлтийн ёслолд улс орнуудыг хятад цагаан толгойн дарааллаар оруулах бөгөөд Монголын баг 79 дэх ээлжинд цэнгэлдэхэд орж ирэх юм.
Сонирхуулахад, Бээжин ХХIV өвлийн олимпын нээлт өнөөдөр Улаанбаатарын цагаар 19:30 цагт эхэлнэ.





















