Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Бээжин дахин утаанд автав

Хятадын нийслэл Бээжин хотод энэ сард хоёр дахь удаагаа агаарын бохирдлын хамгийн дээд түвшний буюу улаан өнгийн түгшүүр зарлалаа. Тус хотод өнөөдрөөс эхлэн мягмар гараг хүртэл утаа нэмэгдэж, өмнөх улаан түгшүүрийн түвшний

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бээжин дахин утаанд автав
Бээжин дахин утаанд автав. Зураг: МҮОНРТ

Хятадын нийслэл Бээжин хотод энэ сард хоёр дахь удаагаа агаарын бохирдлын хамгийн дээд түвшний буюу улаан өнгийн түгшүүр зарлалаа. Тус хотод өнөөдрөөс эхлэн мягмар гараг хүртэл утаа нэмэгдэж, өмнөх улаан түгшүүрийн түвшний үеэс илүү гарах төлөвтэй байна. Энэ сарын 8-нд Бээжинд улаан түгшүүр зарлах үеэр агаар дахь нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ нэг шоо метрт дээд тал нь 300 микрограм хүрч байсан.

Харин энэ удаад дээрх хэмжээ 500 микрограмаас давж гарна гэж мэргэжилтнүүд тооцоолж байгаа юм. Энэ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүний эрүүл мэндэд “аюулгүй” гэж тогтоосон хэмжээнээс даруй 20 дахин хэтэрсэн үзүүлэлт. Хятадын эрх баригчид тус улсын хамгийн их утаатай байх хотуудыг газрын зурагт дүрслэн, иргэддээ тарааж байна. Энэ газрын зургаас үзвэл, Хятадын 12 том хотын 2 мянган километр хүртэлх газар нутагт агаарын бохирдол хурц хэмжээнд хүрэх төлөвтэй байна.

Бээжин хот зүүн болон өмнөд хэсэгт нь үйлдвэрүүд төвлөрсөн, харин хойд болон баруун хэсгээрээ Улаанбаатар хоттой адил уулсаар хүрээлэгдсэн байдгаас үйлдвэрүүдийн утаа нүүлгүй, тогтдог гэнэ.

Хуваалцах