Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Бээжин”-гийн гудамжийг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар тохижуулна

“Бээжингийн гудамж” төслийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны “Санамж бичиг”-т нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, БНХАУ-ын “Бээжин” корпорацийн инженер группийн Монгол дахь салбарын захирал Дү Лиан Ванг нар гарын үсэг зурлаа.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Бээжин”-гийн гудамжийг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар тохижуулна
“Бээжин”-гийн гудамжийг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар тохижуулна. Зураг: МҮОНРТ

“Бээжингийн гудамж” төслийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны “Санамж бичиг”-т нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, БНХАУ-ын “Бээжин” корпорацийн инженер группийн Монгол дахь салбарын захирал Дү Лиан Ванг нар гарын үсэг зурлаа. Ингэснээр БНХАУ-ын Засгийн газрын 60 сая юанийн буцалтгүй тусламжаар хэрэгжих “Бээжингийн гудамж” төсөл албан ёсоор эхэлж байгаа юм. Бээжингийн гудамж нь Баянзүрх дүүргийн Сансарын тунелээс ШУТИС-ийн 1-р байрны арын 4 зам хүртэлх гудамж бөгөөд төслийн хүрээнд “Скай” худалдааны төвийн хойд талын гүүрийг шинэчилж, 4 урсгалтай болгох бөгөөд нийт зам засвар, шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэнэ гэж нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах