Бээжин хот 2020 он гэхэд хог хаягдлынхаа 57 хувийг хотын эрчим хүчний хангамжид ашиглаж эхэлнэ
БНХАУ-ын нийслэл Бээжин хотын эрх баригчид 2020 гэхэд хог хаягдлынхаа 57 хувийг хотын эрчим хүчний хэрэглээнд ашиглахаар төлөвлөж байгаа тухай Хятадын олон улсын радиогоос мэдээлж байна.
Мэдээллийн алба

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын эрх баригчид 2020 гэхэд хог хаягдлынхаа 57 хувийг хотын эрчим хүчний хэрэглээнд ашиглахаар төлөвлөж байгаа тухай Хятадын олон улсын радиогоос мэдээлж байна.
Эндээс ирж байгаа мэдээллээр бол Хятадын нийслэлд 2017 онд хог хаягдал шатаах 6 үйлдвэрийг ашиглалтад оруулах бөгөөд эдгээр үйлдвэрт хог хаягдлаас эрчим хүч, метан болон этанол гаргаж авах юм байна. 2020 он гэхэд Бээжин хот өдөр бүр 30 мянган тонн хог хаягдлыг эрчим хүч гарган авахад ашиглана.
Харин үүний 24 мянган тон хогийг хог хаягдал шатаах 6 үйлдвэрт шатааж, эрчим хүч гарган авах юм байна. Үлдсэн 6 мянган тонн хогийг дахин боловсруулах замаар этанол болон метан гаргаж авч, ашиглах аж.



















