Бээжин хотод агаарын бохирдол багасч байна
БНХАУ-ын хэд хэдэн бүс нутагт агаарын бохирдол хэт нэмэгдсэнтэй холбоотойгоор аюулын улаан түвшинг өнгөрсөн долоо хоногт зарлаад байсан.
Мэдээллийн алба

БНХАУ-ын хэд хэдэн бүс нутагт агаарын бохирдол хэт нэмэгдсэнтэй холбоотойгоор аюулын улаан түвшинг өнгөрсөн долоо хоногт зарлаад байсан. Тодруулбал, Хятадын нийслэл Бээжин хотоос гадна Тяньжин, Хэнань мужийн зарим хэсэг, Хэбэй, Шаньдун, Анхой мужид аюулын хамгийн өндөр түвшнийг зарлаад байсан.
Эдгээр хот, мужид хэт их утаанаас болж үзэгдэх орчныг 50 метрээр хязгаарлаж байсан юм. Харин аюулын улаан түвшнийг зарласнаас хойш 9 дэх өдөр Хятадын эрх баригчид түүнийг унтрааснаа зарлалаа. Бямба гарагийн шөнө Бээжин хотод хүчтэй салхитай байсны улмаас тус хотод тогтсон байсан өтгөн утаа арилж, ням гарагийн өглөө гэхэд тэнгэр цэлмэж, агаар цэвэршсэн байдалтай байжээ.
Хятадын Ус цар уур, орчны шинжилгээний газраас өнөө өглөө мэдэгдэхдээ аюулын түвшнийг унтрааж, агаарын бохирдол тодорхой хэмжээгээр буурсныг мэдээллээ. БНХАУ-ын Засгийн газраас агаарын бохирдолттой тэмцэхийн тулд хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Түүний нэг нь нийслэл хотын төвийн эргэн тойрон дахь нийт 10 мянган хавтгай дөрвөлжин км газарт түүхий нүүрсний хэрэглээг хориглосон явдал юм.


















