Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Бээжин хотод буух олон улсын нислэгүүд шинэ горимоор зорчигч тээвэрлэнэ

Сүүлийн үед БНХАУ-ын хэмжээнд "COVID-19" халдварын тохиолдол гадаадаас ирж буй иргэдээс илэрч байгаатай холбогдуулан 2020 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 00:00 цагаас эхлэн Бээжин хотод буух олон улсын нислэгийг нислэг үйлдэж буй агаарын тээврийн компаниас

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бээжин хотод буух олон улсын нислэгүүд шинэ горимоор зорчигч тээвэрлэнэ
Бээжин хотод буух олон улсын нислэгүүд шинэ горимоор зорчигч тээвэрлэнэ. Зураг: МҮОНРТ

Сүүлийн үед БНХАУ-ын хэмжээнд "COVID-19" халдварын тохиолдол гадаадаас ирж буй иргэдээс илэрч байгаатай холбогдуулан 2020 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 00:00 цагаас эхлэн Бээжин хотод буух олон улсын нислэгийг нислэг үйлдэж буй агаарын тээврийн компаниас хамааран дараах 12 нисэх буудалд буулгаж, зорчигчдыг шалган нэвтрүүлэх болсон байна. Үүнд:

Агаарын тээврийн компаниШилжүүлэн буулгах нисэх буудал
(First Point of Entry)Air China (CA)Тянжинь, Шижяжуан, Хөххот, Шэньян, Далянь, Шанхай, Чиндао, Жөнжөү, Ши-аньChina Southern Airlines (CZ)Шэньян, ЖинаньHainan Airlines (HU)ТайюаньEmirates (EK)ШанхайEtihad Airways (EY)Ши-аньEthiopian Airlines (ET)ТайюаньKorean Air (KE)ЧиндаоAeroflot (SU)ТянжиньAsiana Airlines (OZ)ДаляньMalaysia AirAsiaX (D7)ЖөнжөүThai Airways International (TG)ШижяжуанSingapore Airlines (SQ)Наньжин

Олон улсын нислэгээр очиж буй зорчигчид эрүүл мэнд болон хил, гаалийн үзлэгт хамрагдаж, ачаагаа хүлээн авч, эрүүл мэндээр тэнцсэн зорчигчид хуваарьт нислэгээрээ Бээжин хот руу нисч, олон улсын нисэх буудалд буусны дараа зорчигчийг өөрийх нь зардлаар 14 хоног тусгаарлахаар болсон байна. Харин агаарын тээврээр очиж буй ачааны хувьд гаалийн үзлэг, бүрдүүлэлт Бээжин хотод буусны дараа хийгдэнэ.

Бээжин хотоор дамжин нисч буй зорчигчдын хувьд зорчигчийг нисэх буудлаас гаргахгүй байхаар зохицуулж, нисэх буудлын дамжин өнгөрөх хэсгийн хоолны газрууд болон дэлгүүрүүд ажиллахгүй байгаа тул зорчигч шаардлагатай хүнсний зүйлээ өөрөө бэлтгэх хэрэгтэй ажээ.

Монгол, Хятадын хилийн хөдөлгөөнийг түр зогсоосон тул манай улсын иргэд БНХАУ-аар дамжин нутаг буцах зорилгоор дэлхийн бусад улсаас Хятад улс руу хийгдэж буй нислэгээр зорчих боломж хумигдсан байна.

Хуваалцах