Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Бээжин хотын даргаар Си Зиньпиний ойрын туслах томилогдоно

Өчигдөр хотын захиргааны ардын хурлын байнгын хорооны хуралдаанаар Үндэсний батлан хамгаалахын төв хорооны дэд дарга асан Цай Ки-г Бээжин хотын даргаар томилохоор шийдвэрлэсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бээжин хотын даргаар Си Зиньпиний ойрын туслах томилогдоно
Бээжин хотын даргаар Си Зиньпиний ойрын туслах томилогдоно. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын дарга Си Зиньпиний ойрын туслах Бээжин хотын шинэ захирагчаар томилогдохоор болжээ. Өчигдөр хотын захиргааны ардын хурлын байнгын хорооны хуралдаанаар Үндэсний батлан хамгаалахын төв хорооны дэд дарга асан Цай Ки-г Бээжин хотын даргаар томилохоор шийдвэрлэсэн байна.

Цай Ки нь Хятадын даргыг Фужиан болон Жэжян мужид ажиллах үед ойрын туслагчийн үүргээр хамтарч ажилладаг байжээ. Тэрбээр хотын захиргааны дараагийн ээлжит хурлаар албан ёсоор томилогдох юм байна. Урьд өмнөх томилгоонуудаас харж байхад Бээжин хотын даргын суудалд сайд нарын түвшний дээд албан тушаалтнууд очдог байсан бол энэ удаагийн томилгоо бусдаасаа өөр байгааг хэвлэлүүд онцолж байна.

Үүнийг Хятадын дарга Си Зинпиний төлөвлөгөөний нэг хэсэг гэж зарим ажиглагч үзэж байна. Учир нь өнгөрсөн долоо хоногт болсон Ардын бүгд хурлаар Си Зиньпинийг намын гол хүнээр өргөмжилж, эрх мэдлийг нь нэмэгдүүлсэн. Үүний зэрэгцээ дараа жил ирэх таван жилд төр барих намын их хурлын дээд албан тушаалтнуудыг сонгох үеэр Си Зиньпин өөрийн хүчийг нэмэгдүүлэх зорилгоор ойрын хүмүүсээрээ хүрээлүүлэх сонирхолтой байгааг нь Бээжин хотын даргын томилгоотой холбон тайлбарлаж байна.

Хуваалцах