Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бээжин хотын их сургуульд тэтгэлэгтэй суралцуулна

Зам, тээврийн яам ирээдүйн боловсон хүчнээ сургаж, бэлтгэх зорилгоор БНХАУ-ын Бээжин хотын Зам харилцааны Их сургуулийн бакалаврын зэрэг олгох сургалтад авто зам, авто тээвэр, төмөр замын чиглэлээр сургалтын төлбөрийн 100 болон 50 хувийн тэтгэлэгтэйгээр элсэн суралцахыг урьж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бээжин хотын их сургуульд тэтгэлэгтэй суралцуулна
Бээжин хотын их сургуульд тэтгэлэгтэй суралцуулна. Зураг: МҮОНРТ

Зам, тээврийн яам ирээдүйн боловсон хүчнээ сургаж, бэлтгэх зорилгоор БНХАУ-ын Бээжин хотын Зам харилцааны Их сургуулийн бакалаврын зэрэг олгох сургалтад авто зам, авто тээвэр, төмөр замын чиглэлээр сургалтын төлбөрийн 100 болон 50 хувийн тэтгэлэгтэйгээр элсэн суралцахыг урьж байна.

Элсүүлэх мэргэжил:

  • Төмөр замын дохиолол, холбоо

  • Төмөр замын тээврийн удирдлага

  • Ложистикийн инженер

  • Төмөр зам, барилга

  • Вагоны инженер

  • Механикийн инженер

  • Төмөр замын цахилгаанжуулалт

  • Автоматжуулалт

  • Иргэний барилга

  • Тээврийн удирдлага

  • Авто тээврийн инженер

  • Метро, ухаалаг тээврийн инженер

  • Метроны байгууламж

Бүртгэл энэ арын 2, 3-ны өдрүүдэд 09.00-17.00 цагийн хооронд Зам, тээврийн яамны 110 тоотод явагдах бөгөөд элсэлтийн шалгаруулалтад тэнцсэн суралцагч нь суралцах хугацаандаа байр болон амьжиргааны зардлаа өөрсдөө хариуцах юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.mrt.gov.mn-аас аваарай.

Хуваалцах