Бээжин хотын төв Тянь ань мэний талбайд осол гарлаа
Бээжин хотын төв Тянь ань Мэний талбайд осол гарлаа
Мэдээллийн алба

Өнөөдөр үд дунд Бээжин хотын төв Тяньаньмэний талбайн өмнө байсан хүмүүс рүү жип машин дайран орж, хэсэг хугацааны дараа шатаж эхэлжээ. “Хориотой хот” хэмээн нэрлэгддэг Хятадын эзэн хаадын ордон буюу “Гугун” музейн цогцолбор руу ордог төв хаалганаас холгүйхэн энэ бүхэн болж өнгөрсөн байна. Ослын дараа залгаа гудамжуудын хөдөлгөөнийг хааж, ослын газар дээр гал сөнөөгчид, цагдаа, эмч нар ажиллажээ. Энэ ослын улмаас жолооч болон машинд явсан хоёр хүн амь үрэгджээ. Мөн тэр хавьд явсан хэд хэдэн жуулчин, цагдаагийн ажилтнууд хэлмэгдсэн тухай “Синхуа” агентлагаас мэдээлснийг “Би-Би-Си” уламжилсан байна.


















