Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Бээжин констракшн Инженеринг групп” ХХК-тай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Бээжин констракшн Инженеринг групп” ХХК-ийн гадаад төсөл хариуцсан орлогч захирал Гуо Жинху тэргүүтэй төлөөлөгчдийг өнгөрсөн даваа гарагт хүлээн авч уулзсан юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Бээжин констракшн Инженеринг групп” ХХК-тай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав
“Бээжин констракшн Инженеринг групп” ХХК-тай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Бээжин констракшн Инженеринг групп” ХХК-ийн гадаад төсөл хариуцсан орлогч захирал Гуо Жинху тэргүүтэй төлөөлөгчдийг өнгөрсөн даваа гарагт хүлээн авч уулзсан юм. Ингэхдээ Улиастайн уулвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 3.4 км зам, 288 метр урт гүүрийг барих ажлын хүрээнд тус компанитай хамтран ажиллах талаар санал солилцсон билээ.

Харин өнөөдөр уг ажлын хүрээнд Нийслэл “Бээжин констракшн Инженеринг групп” ХХК-тай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Тус санамж бичигт нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, “Бээжин констракшн Инженеринг групп” ХХК-ийн гадаад төсөл хариуцсан орлогч захирал Гуо Жинху нар гарын үсэг зурлаа.

Хуваалцах