Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БЭЭЖИН: Москва, Токио хоёр харилцаагаа сэргээнэ гэж найдаж байна

ОХУ-ын гадаад хэргийн яам цаашид Япон улстай энхийн хэлэлцээрээ зогсоож байгаа тухай шийдвэрээ танилцуулсан.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БЭЭЖИН: Москва, Токио хоёр харилцаагаа сэргээнэ гэж найдаж байна
БЭЭЖИН: Москва, Токио хоёр харилцаагаа сэргээнэ гэж найдаж байна. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын гадаад хэргийн яам цаашид Япон улстай энхийн хэлэлцээрээ зогсоож байгаа тухай шийдвэрээ танилцуулсан. Харин Москва, Токиогийн харилцаа хэвийн болно гэж найдаж байна гэж БНХАУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин мягмар гарагт мэдэгдлээ.

Тодруулбал, "Украины нөхцөл байдалтай холбогдуулан Япон улс ОХУ-ын эсрэг шинээр тавьсан нэг талын хязгаарлалттай холбогдуулан Москва Токиотой энхийн гэрээний хэлэлцээрээ зогсоож байна" гэж ОХУ-ын гадаад хэргийн яам даваа гарагт мэдэгдсэн.

Мэдэгдлийн хариуд Японы ерөнхий сайд КишидаФүмио, Москвагийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж эсэргүүцсэн байр сууриа илэрхийлсэн. Тэгвэл хоёр орны харилцаа муудаж байгаад Хятадын эрх баригчид анхаарал хандуулж байна. "Бид Москва, Токио хоёр энэ асуудлыг эв зүйгээр шийдвэрлэнэ гэж найдаж байна" гэж БНХАУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.

Японы ерөнхий сайд ФүмиоКишида "Японы засгийн газар 2022 оны санхүүгийн жилийн төсөвтөө тодотгол хийх бодолгүй байгаа" гэж мэдэгдсэн. Мөн Оростой эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдсэн ба эдгээр хөрөнгө нь Японы үндэсний аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилготой юм.

Мөн 1991 онд өмнөд Курилийн арлууд болон Япон улсын хооронд харилцан визгүй зорчих, арлуудын Японы оршин суугчид өмнө нь визийн хөнгөвчилсөн зэргээр зорчдог байсныг зогсоогоод байгаа аж.

Хуваалцах