Бээжинд 120 мянган хүн газар доор амьдарч байна
БНХАУ-ын Бээжин хотноо 120 мянган хүн газар доорх байгууламж буюу траншей, метроны буудал зэрэгт амьдарч байна гэх судалгааг гаргажээ.
Мэдээллийн алба

БНХАУ-ын Бээжин хотноо 120 мянган хүн газар доорх байгууламж буюу траншей, метроны буудал зэрэгт амьдарч байна гэх судалгааг гаргажээ. Бээжинд 3125 газар доорх байгууламж байдгийн 932 нь агаарын довтолгооноос хамгаалах байрны зориулалтаар баригдсан байдаг байна. Энэхүү газар доорх байгууламж нь цаг хугацааны элэгдэлтэд орж, хүний амь эрсдүүлэхээр эрсдлийн байдалд шилжсэнээс гадна газар дор амьдарч буй иргэд тэрхүү оромжоо тэлж, засах гэх мэт асуудал гарсан учир өнгөрөгч оноос эхлэн газар доор амьдарч буй иргэдийг нийгэмшүүлэх гурван жилийн хугацаатай компанит ажлыг эхлүүлээд байгаа юм.
Компанит ажлын хүрээнд Засгийн газар олон нийтийн аюулгүй байдлын нөөц дэмжлэгтэйгээр газар доорх орон зайн менежментийг сайжруулах технологийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Түүнчлэн эдгээр иргэдэд зориулсан хүмүүнлэгийн орон сууц барихаар төлөвлөжээ.


















