Бээжинд роботоор ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэж эхлэв
Уг робот 15 литр ариутгалын уусмал ачих хүчин чадалтай ба цагт 5 километрийн зай туулах чадвартай, 10000 м.кв газрыг ариутгадаг
Мэдээллийн алба

Урд хөршийн Бээжин хотын Фэнтай дүүргийн Юнган хороололд энэ сарын 7-ноос буюу өчигдрөөс эхлэн алсын зайн удирдлагатай ариутгал халдваргүйжүүлэлтийн робот ажиллаж эхэлсэн талаар CCTV мэдээллээ. Дээрх ариутгалын роботыг Хятадын агаарын орон зайн шинжлэх ухаан, аж үйлдвэрийн корпорац бүтээжээ.
Уг робот 15 литр ариутгалын уусмал ачих хүчин чадалтай ба цагт 5 километрийн зай туулах чадвартай, 10000 м.кв газрыг ариутгадаг юм байна. Түүнчлэн гаднах талбай болон байр орон сууцанд ажиллах чадвартай, тэгш бус гадаргуу, явган шатан дээр ч ажиллаж чаддаг аж.


















