Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Бээжинд цас орсны улмаас нислэг цуцлагдаж, автобусны маршрут өөрчлөгджээ

өнгөрсөн ням гарагийн 19:00 цагаас даваа гарагийн өглөөний 09:00 цагийн хооронд орсон цас 3.9 мм зузаан учир 6500 гаруй тээврийн хэрэгслээр цас арилгахаар ажиллаж байгаа аж

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бээжинд цас орсны улмаас нислэг цуцлагдаж, автобусны маршрут өөрчлөгджээ
Бээжинд цас орсны улмаас нислэг цуцлагдаж, автобусны маршрут өөрчлөгджээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн ням гарагт БНХАУ-ын Бээжин хотод цас орсны улмаас нислэгүүд цуцлагдаж, автобусны маршрутууд өөрчлөгдсөн CCTV мэдээллээ. Өчигдөр 02:30 цагийн байлдаар Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудалд газардах 66 нислэг, гадагшаа нисэх 50 нислэг цаснаас болж цуцлагдсан байна.

Мөн цас орж, зам мөстсөнтэй холбоотойгоор өчигдөр өглөөний 10:00 цагийн байдлаар 29 автобусны маршрут өөрчлөгдөж, зарим хөдөлгөөнийг түдгэлзүүлэхэд хүрсэн талаар нутгийн тээврийн комиссоос мэдээлсэн юм.

Түүнчлэн өнгөрсөн ням гарагийн 19:00 цагаас даваа гарагийн өглөөний 09:00 цагийн хооронд орсон цас 3.9 мм зузаан учир 6500 гаруй тээврийн хэрэгслээр цас арилгахаар ажиллаж байгаа аж.

Хуваалцах