Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Бээжинд ялалтын 80 жилийн ойн цэргийн парад үргэлжилж байна

Өнөөдөр буюу есдүгээр сарын 3-ны 09:00 цагт Хятадын нийслэл Бээжин хотын Тянь Ань Мэний талбайд Японы түрэмгийллийн эсрэг дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойг тэмдэглэх ёслолын арга хэмжээ эхэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бээжинд ялалтын 80 жилийн ойн цэргийн парад үргэлжилж байна
Бээжинд ялалтын 80 жилийн ойн цэргийн парад үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу есдүгээр сарын 3-ны 09:00 цагт Хятадын нийслэл Бээжин хотын Тянь Ань Мэний талбайд Японы түрэмгийллийн эсрэг дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойг тэмдэглэх ёслолын арга хэмжээ эхэллээ.

Ёслолын хүрээнд сүр жавхлант цэргийн парад болж байгаа бөгөөд Хятадын Коммунист Намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Төв хорооны Цэргийн зөвлөлийн дарга Ши Жиньпин чухал үг хэлж, парадыг хүлээн авлаа.

“Түүхийг дурсаж, амь үрэгдэгсдэд хүндэтгэл илэрхийлэн, энх тайвныг эрхэмлэж, ирээдүйг бүтээе” уриан дор зохион байгуулагдаж байгаа тус ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргийтэйгээ хамт, бусад улс орнуудын төр, засгийн удирдагчид, олон улсын байгууллагын төлөөлөгчид, Элчин сайд нарын хамтаар хүндэт зочноор оролцож, түүхэн үйл явдлыг дурсаж байна.

Хуваалцах