Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Бээжингийн гудамжийг энэ сарын 20-нд хаана

Энэ сарын 20-ноос эхлэн ШУТИС-ийн уулзвараас зүүн тийш авто замын хөдөлгөөнийг бүтэн хааж, өнгө асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажил хийнэ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бээжингийн гудамжийг энэ сарын 20-нд хаана
Бээжингийн гудамжийг энэ сарын 20-нд хаана. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа Бээжингийн гудамжны 0.9 км авто зам, 74 у/м гүүрийн өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд энэ сарын 20-ноос эхлэн ШУТИС-ийн уулзвараас зүүн тийш авто замын хөдөлгөөнийг бүтэн хааж, өнгө асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажил хийнэ. Замын хөдөлгөөнийг 10 хоногийн дараа нээх юм. Гүүрийн ажлын тухайд, бүх арматурыг зангидаж дууссан бөгөөд хэв хашмалын ажил явагдаж байна. Гүүрийн цутгалт маргаашнаас эхэлнэ.

Хуваалцах