Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Бээжингийн гудамжийг энэ сарын 6-нд нээнэ

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа Бээжингийн гудамжны 0.9 км автозам, 74 у/м гүүрийн өргөтгөл, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бээжингийн гудамжийг энэ сарын 6-нд нээнэ
Бээжингийн гудамжийг энэ сарын 6-нд нээнэ. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа Бээжингийн гудамжны 0.9 км автозам, 74 у/м гүүрийн өргөтгөл, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна.

9-р сарын 22-ны өдрөөс ШУТИС-ийн уулзвараас зүүн тийш автозамын хөдөлгөөнийг бүрэн хааж өнгө асфальт бетон хучилт, тэмдэг тэмдэглэгээ хийсэн. Бээжингийн гудамжны зам засварын ажил ерөнхийдөө дуусч байгаа, цаг агаарын байдал хүндрэхгүй бол энэ сарын 6-нд нээнэ. Харин гүүрийн засварын ажлыг 11-р сарын 30-ны өдөр хүлээн авахаар гүйцэтгэгч компанитай гэрээ хийжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Түлхүүр үг:Бээжингийн гудамжийг энэ сарын 6-нд нээнэ
Хуваалцах