Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Бээжингийн олон улсын шинэ нисэх буудлын нээлт боллоо

Бээжингийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолд БНХАУ–ын дарга Си Жинпин оролцож үг хэллээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бээжингийн олон улсын шинэ нисэх буудлын нээлт боллоо
Бээжингийн олон улсын шинэ нисэх буудлын нээлт боллоо. Зураг: МҮОНРТ

Бээжингийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолд БНХАУ–ын дарга СиЖинпин оролцож үг хэллээ.

Дөрвөн жилийн бүтээн босголтын ажлын дараагаар Бээжин Дашинь олон улсын шинэ нисэх буудал өнөөдөр албан ёсоор нээгдэж байна. Хятадын дарга СиЖинпин Бээжин Дашинь нээлтийн ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ, Дашинь онгоцны буудлыг Хятадын хөгжлийг түргэсгэх шинэ эх үүсвэр гэж тодорхойлсон байна. Хятадын Иргэний Агаарын Тээврийн газрын орлогч Дон Жиеи энэ онгоцны буудлын үйл ажиллагаа явуулах тусгай эрхийг удирдах албан тушаалтнуудад гардуулжээ. Бээжингийн өмнө зүгт баригдсан шинэ онгоцны буудал Хятадын хойд бүсүүд рүү чиглэсэн олон улсын нислэгийн гол төв болно.

Дашинь онгоцны буудал Тьянанмений талбайгаас 46 км зайд байрладаг бол Бээжин капитал олон улсын онгоцны буудлаас 67 км-ын зайд баригджээ. Бээжингийн онгоцны шинэ буудал 2021 оныг хүртэл жил бүр 45 сая зорчигчдод үйлчилгээ үзүүлэх бол 2025 оноос жил бүр 70 гаруй сая зорчигчдыг хүлээн авах юм.

Хуваалцах