Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Бээжингийн "Шоуду" нисэх онгоцны буудалд 169 нислэгийг хойшлуулжээ

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын олон улсын нисэх онгоцны буудалд өчигдөр 169 нислэг цуцлагдсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бээжингийн "Шоуду" нисэх онгоцны буудалд 169 нислэгийг хойшлуулжээ
Бээжингийн "Шоуду" нисэх онгоцны буудалд 169 нислэгийг хойшлуулжээ. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын олон улсын нисэх онгоцны буудалд өчигдөр 169 нислэг цуцлагдсан байна. Энэ нь "Шоуду" нисэх онгоцны буудлын орчимд утаа ихтэй байсантай холбоотой юм байна. Нисэх буудлын захиргаанаас мэдээлж байгаагаар нислэг нь хойшлогдсон зорчигчдод халуун хоол, цайгаар үйлчилж, цаг алдалгүйгээр нислэгийн хуваарьт орж байгаа өөрчлөлтүүдийн талаар мэдээлж буй юм байна.

Хятадын нийт 24 хотод агаарын бохирдол онцгой ихэссэнийг сэрэмжлүүлэх улаан дохиоллыг асаагаад байгаа юм. Үүнтэй холбоотойгоор барилгын ажлуудыг түр хугацаанд зогсоож, цэцэрлэг, бага сургуулиудын хичээлийг амрааж, утаанд нөлөөлж байгаа үйлдвэрүүдийн үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоох зэрэг арга хэмжээнүүдийг авч эхлээд байна.

Бээжин хотод л гэхэд гурван өдөр сургууль, цэцэрлэгийг хаах арга хэмжээ авчээ. Хятадын агаарын бохирдлыг гол ялгаруулагч нь авто машинууд, нүүрсний станциуд байдаг байна.

Хуваалцах