Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Бейрутын худалдааны төвд гал гарчээ

Өчигдөр өглөө Ливаний нийслэл Бейрут хотын төвд орших худалдааны цогцолборт гал гарсан байна. Ирак гаралтай Британийн алдарт архитекторч Захи Хадидийн загвараар барьж

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бейрутын худалдааны төвд гал гарчээ
Бейрутын худалдааны төвд гал гарчээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр өглөө Ливаний нийслэл Бейрут хотын төвд орших худалдааны цогцолборт гал гарсан байна. Ирак гаралтай Британийн алдарт архитекторч Захи Хадидийн загвараар барьж байсан тус худалдааны төвийн барилгад гарсан галыг гал сөнөөгчид унтрааж чаджээ.

Одоогоор галд өртөж гэмтэж түлэгдсэн хүн байхгүй хэмээн хэвлэлүүээр мэдээлж байна. Галын байцаагчид худалдааны цогцолборт гал гарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж. Өнгөрсөн пүрэв гарагт Бейрутын боомтын бүсэд шатах тосох материал, автомашины дугуйны агуулахад мөн л хүчтэй гал гарсан билээ. Тус агуулах нь энэ оны 8 сард хүчтэй дэлбэрэлт болсон боомтын бүсэд оршдог байсан юм.

Галыг унтраахад байлдааны нисдэг тэрэг ашигласан байна.

Хуваалцах