Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Беларусь, Монголын Засгийн газар хоорондын комиссын гуравдугаар хуралдаан болно

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Беларусийн парламентын бүлгийн дарга Д.Лүндээжанцан өнөөдөр Беларусь, Монголын Засгийн газар хоорондын комиссын Беларусийн хэсгийн дарга, Бүгд Найрамдах Беларусь Улсын Аж үйлдвэрийн дэд сайд А.С.Огородников тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Беларусь, Монголын Засгийн газар хоорондын комиссын гуравдугаар хуралдаан болно
Беларусь, Монголын Засгийн газар хоорондын комиссын гуравдугаар хуралдаан болно. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Беларусийн парламентын бүлгийн дарга Д.Лүндээжанцан өнөөдөр Беларусь, Монголын Засгийн газар хоорондын комиссын Беларусийн хэсгийн дарга, Бүгд Найрамдах Беларусь Улсын Аж үйлдвэрийн дэд сайд А.С.Огородников тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж буйг тэмдэглэлээ. Тэрбээр, Беларусийн тал Монгол Улсад 2014 оны зургаадугаар сард Элчин сайдын яамаа нээсэн нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ач холбогдолтой үйл явдал болсон, энэ нь хоёр талын хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэх гол үндэс гэж үзэж буйгаа илэрхийллээ. Мөн хоёр орны парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд УИХ-ын зүгээс анхаарч, энэ оны зургаадугаар сарын 12-нд Монгол-Беларусийн парламентын бүлэг байгуулсныг тэрээр дуулгалаа.

Беларусь, Монголын Засгийн газар хоорондын комиссын Беларусийн хэсгийн дарга А.С.Огородников хэлэхдээ, Бүгд Найрамдах Беларусь Улс, Монгол Улсын хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа 2012 оноос эрчимтэй хөгжиж ирснийг дурдав. Энэ нь Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхий сайд М.В.Мясниковичийн 2013 онд Монгол Улсад албан ёсны айлчлал хийсний үр дүн юм гэж онцлов. Мөн тэрбээр, маргааш Улаанбаатар хотноо зохиогдох Беларусь, Монголын Засгийн газар хоорондын комиссын гуравдугаар хуралдааны ач холбогдол, хүлээгдэж буй үр дүнгийн талаар танилцуулав.

Хуваалцах