Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Беларусь улс цэргийн сургуулилалт хийжээ

Беларусь улс 2 хоногийн хугацаатай цэргийн сургуулилалт хийсэн тухай батлан хамгаалах яам нь мэдэгдлээ. Энэ нь хөрш зэргэлдээ Украин дахь цэрэг дайны ажиллагаанд Беларусь татагдан орох вий

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Беларусь улс цэргийн сургуулилалт хийжээ
Беларусь улс цэргийн сургуулилалт хийжээ. Зураг: МҮОНРТ

Беларусь улс 2 хоногийн хугацаатай цэргийн сургуулилалт хийсэн тухай батлан хамгаалах яам нь мэдэгдлээ. Энэ нь хөрш зэргэлдээ Украин дахь цэрэг дайны ажиллагаанд Беларусь татагдан орох вий гэсэн болгоомжлолыг нэмэгдүүлж байна гэж NHK агентлаг онцолжээ.

Батлан хамгаалах яам нь уг сургуулилалтыг эртнээс төлөвлөсөн байсан гэж мэдэгджээ. Беларусь нь ОХУ-ын ойрын холбоотон. Тус улс ОХУ өнгөрсөн сард Украинд цэрэг дайны ажиллагаа эхлүүлэхэд Беларусийн газар нутгаас цэрэг оруулсан.

Москва Украинд цэрэг оруулахын өмнө “хамтарсан цэргийн сургуулилалт” хийж байна гэсэн нэрийн дор Беларусь руу 30 мянган цэрэг илгээж байсан. АНУ тэдгээр цэрэг Оросын Украинд цэрэг дайны ажиллагаа эхлүүлсэн эхний өдөр Украин руу орсон гэж үзэж байгаа юм.

Пентагоны шинжээчид "Беларусийн зэвсэгт хүчин хилийн бүс рүү ойртоогүй байна, Украин дахь цэрэг дайны ажиллагаа руу орох шинж тэмдэг илрээгүй байна" гэж мэдэгджээ.

Хуваалцах