Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Беларусь улсад иргэд визгүй зорчдог болно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр болж, дараахи асуудлыг хэлэлцлээ. Визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Беларусь улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжээд, хэлэлцээрт гарын үсэг зурахыг Гадаад харилцааны сайд

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Беларусь улсад иргэд визгүй зорчдог болно
Беларусь улсад иргэд визгүй зорчдог болно. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр болж, дараахи асуудлыг хэлэлцлээ. Визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Беларусь улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжээд, хэлэлцээрт гарын үсэг зурахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод зөвшөөрлөө.

Бүх төрлийн паспорт эзэмшигчид нэг жилийн хугацаанд 90 хоног визгүй зорчдог болгохоор харилцан тохиролцсон энэ хэлэлцээрийг хугацаагүй байгуулна.

Манай улс одоогийн байдлаар 15 оронтой иргэд визгүй зорчих тухай хэлэлцээр байгуулаад байна.

Түлхүүр үг:гадаад харилцаа
Хуваалцах