Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Беларусь улстай Агаарын харилцааны хэлэлцээр байгуулна

Монгол Улсын Засгийн газар Агаарын харилцааны тухай хэлэлцээрийг 36 улсын Засгийн газартай байгуулсан бөгөөд 37 дахь хэлэлцээрийг Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газартай байгуулахаар тогтлоо.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Беларусь улстай Агаарын харилцааны хэлэлцээр байгуулна
Беларусь улстай Агаарын харилцааны хэлэлцээр байгуулна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газар Агаарын харилцааны тухай хэлэлцээрийг 36 улсын Засгийн газартай байгуулсан бөгөөд 37 дахь хэлэлцээрийг Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газартай байгуулахаар тогтлоо. Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхий сайд М.В.Мясниковичийн манай оронд хийсэн айлчлалын үеэр хоёр улсын Засгийн газар хооронд “Агаарын харилцааны тухай хэлэлцээр”-ийг байгуулахаар тохирч, өнгөрөгч 2013 онд Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан юм.

Хэлэлцээрийн хүрээнд тал тус бүрээс нэг агаарын тээвэрлэгч томилох, нислэг гүйцэтгэх цэг нь Улаанбаатар, Минск хот байх, бусад улсын нутаг дэвсгэр дэх цэгийг нислэг гүйцэтгэх үед сонгож тохиролцох, борлуулалтын орлого болон нислэгийн үед хэрэглэх агаарын хөлгийн бүхээг дэх нөөц, сэлбэг, шатахууныг татвараас чөлөөлөх зэрэг зохицуулалтыг тусгасан байна. Хэлэлцээрээр олон улсын хуваарьт нислэг гүйцэтгэхэд тавигдах нийтлэг шаардлага, зохицуулалтыг тодорхойлж аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын хангалтын шаардлагыг тохиролцжээ.

Хуваалцах