Беларусь улстай гаалийн салбарт хамтран ажиллана
Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 10 дугаар сарын 5-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Беларусийн Ерөнхий сайдын айчлалын үеэр гаалийн асуудлаар хамтран ажиллаж, харилцан туслалцахаар хоёр орны Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг баталлаа.
Мэдээллийн алба

Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 10 дугаар сарын 5-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Беларусийн Ерөнхий сайдын айчлалын үеэр гаалийн асуудлаар хамтран ажиллаж, харилцан туслалцахаар хоёр орны Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг баталлаа. Хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор Дэлхийн гаалийн байгууллагаас дэвшүүлсэн бодлогын цогц арга хэмжээг хэрэгжүүлэх өргөн боломж нээгдэнэ. Тэр дундаа Европоос Монгол руу ачигдсан бараа, тээврийн хэрэгсэл Беларусийн хил дээр саатуулагдах, чингэлгээс бараа дутах зэрэг зөрчлийг таслан зогсоож хяналт тавих, улмаар гадаад худалдааг хөнгөвчлөх, бараа эргэлтийг түргэсгэхэд ач холбогдол өгнө.


















