Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко 7 дахь бүрэн эрхийн төлөө өрсөлдөнө

Европын хамгийн урт хугацаанд засагласан төрийн тэргүүн Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко энэ сарын 26-нд болох сонгуульд 7 дахь бүрэн эрхийн төлөө өрсөлдөнө.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко 7 дахь бүрэн эрхийн төлөө өрсөлдөнө
Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко 7 дахь бүрэн эрхийн төлөө өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко энэ сард 7 дахь бүрэн эрхийн төлөө өрсөлдөнө.

Европын хамгийн урт хугацаанд засагласан төрийн тэргүүн Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко энэ сарын 26-нд болох сонгуульд 7 дахь бүрэн эрхийн төлөө өрсөлдөнө.

Тэрбээр ялагдах магадлал бага хэмээн ажиглагчид таамаглаж байна.

Учир нь 1994 оноос хойш нэр дэвшиж өрсөлдсөн түүний эсрэг энэ удаагийн сонгуульд бодитой өрсөлдөгч байхгүй хэмээж байна.

Нэр дэвшиж буй 4 улс төрчид 2020 оны сонгуульд нэр дэвшиж байсан ч Лукашенког дэмжин нэрээ татсан Либерал ардчилсан намын дарга Але Хайдукевич болон 2020 оны сонгуульд нэр дэвшсэн парламентын гишүүн асан, бизнес эрхлэгч Ханна Канапатская, Хөдөлмөр, шударга ёсны Бүгд найрамдах намын дарга Алиаксандр Хижняк, Беларусийн Коммунист намын Төв Хорооны 1-р нарийн бичгийн дарга Сиархей Сыранкоу нар багтсан байна.

Гэвч тэд бүгд Лукашенког болон түүний гол бодлогуудыг дэмжиж байгаагаа илэрхийлээд байна.

Түүнчлэн Беларусь улсын одоогийн нөхцөл байдал тус улсад чөлөөт, шударга сонгууль явуулах боломж өгөхгүй гэсэн тайлбар байна. Учир нь 4 жилийн өмнө болсон бүх нийтийн эсэргүүцлийн дараа тус улсын эрх баригчид гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрууддаа саналын цэг байгуулахаа больсон тул бусад улсуудад аж төрж байгаа иргэд нь сонгуульд санал өгөх боломжгүй. Лукашеннко дахин ялалт байгуулсан тэр жилийн сонгуулийг жагсагчид “Луйврын сонгууль болсон” гээд “Ихэнх хүмүүс сөрөг хүчний гол өрсөлдөгч Свиатлана Циханускаяг дэмжсэн” гэж байсан юм.

Хэрэв Лукашенко 2025 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулбал Беларусь улс Оросын цөмийн зэвсгийг байршуулж, цэргийн ажиллагаа явуулах боломжоор хангаж, Оросын гол холбоотон хэвээр байх болно гэж ажиглагчид хэлж байна.

Хуваалцах