Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Беларусийн сөрөг хүчний удирдагч Светлана Тихановская 15 жилийн хорих ял авчээ

Беларусийн шүүхээс тус улсын сөрөг хүчний удирдагч Светлана Тихановскаяд 15 жилийн хорих ял өгсөн гэж даваа гарагт тус улсын төрийн мэдлийн хэвлэл мэдээлжээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Беларусийн сөрөг хүчний удирдагч Светлана Тихановская 15 жилийн хорих ял авчээ
Беларусийн сөрөг хүчний удирдагч Светлана Тихановская 15 жилийн хорих ял авчээ. Зураг: МҮОНРТ

Беларусийн шүүхээс тус улсын сөрөг хүчний удирдагч Светлана Тихановскаяд 15 жилийн хорих ял өгсөн гэж даваа гарагт тус улсын төрийн мэдлийн хэвлэл мэдээлжээ.

Хэвлэлийн мэдээгээр Минск хотын шүүх, улс төрч бүсгүйг эзгүйд нь ял оноосон байна. Светлана Тихановская Беларусын Засгийн газрыг буулгаж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар хуйвалдсан зэрэг гэм буруутай болох нь тогтоогдсон хэмээн шүүхийн мэдэгдэлд бичсэн байна.

Шүүхийн шийдвэрийн дараа Беларусийн сөрөг хүчний удирдагч Светлана Тихановская эрх чөлөөний төлөө үргэлжлүүлэн тэмцэнэ гэж нийгмийн сүлжээнд бичсэн байна.

Тэрбээр шоронд хоригдсон нөхрийнхөө оронд 2020 оны Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, улс төрийн хоригдлуудыг суллаж, шударга сонгууль явуулахыг уриалж байсан. Тухайн үед тус улсын Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн захиргаадалтын бодлогыг эсэргүүцэх хандлага нэмэгдэхийн хэрээр Тихановская олны дэмжлэгийг авсан юм.

Сонгуулийн дуулианаар Беларусьт олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал болж, Лукашенкогийн Засгийн газрын эрс арга хэмжээ эрчимжсэн тул тэрбээр Литва улс руу дүрвэсэн юм.

Светлана Тихановскаяд 15 жилийн хорих ял оноохоос өмнө өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Беларусийн шүүхээс тус улсын хүний эрхийн идэвхтэн, Нобелийн шагналтан Алес Беляцкид 10 жилийн хорих ял өгсөн юм.

Хуваалцах