Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Беларусийн сөрөг хүчний Зөвлөлдөх зөвлөлийн гишүүнийг саатуулан хорьжээ

Беларусийн сөрөг хүчний удирдагчид болох Мария Колесникова болон Антон Родненков, Иван Кравцов нарын хаана байгааг өчигдрөөс хойш тогтоож чадахгүй

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Беларусийн сөрөг хүчний Зөвлөлдөх зөвлөлийн гишүүнийг саатуулан хорьжээ
Беларусийн сөрөг хүчний Зөвлөлдөх зөвлөлийн гишүүнийг саатуулан хорьжээ. Зураг: МҮОНРТ

Беларусийн сөрөг хүчний удирдагчид болох Мария Колесникова болон Антон Родненков, Иван Кравцов нарын хаана байгааг өчигдрөөс хойш тогтоож чадахгүй байгаагаа хамтран зүтгэгчид нь мэдээлж байсан. Тэгвэл Мария Колесниковаг Беларусь-Украины хилийг хууль бусаар нэвтрэх гэж оролдсон гэдэг үндэслэлээр саатуулан хорьсон. Харин нөгөө 2 улс төрч Беларусийн нутаг дэвсгэрийг орхин гарсан тухай Беларусийн хилийн байгууллагаас өнөөдөр албан ёсоор мэдэгджээ.

Колесникова, Кравцов, Родненков нар нь сөрөг хүчнийхний эмхлэн байгуулсан зөвлөлдөх зөвлөлийн гишүүд юм. Беларусийн төрийн мэдлийн Беларусь 1 телесувгаар Колесниковаг хилээр зугтан гарах гэж байхад нь баривчилсан. Харин хамтран зүтгэгч 2 нь оргон зугтаж чадсан бөгөөд Украины хилчидтэй хамт эрэн сурвалжилж байгааг мэдээлсэн байна. Гэвч сөрөг хүчний зөвлөлдөх зөвлөлийн гишүүн МаксимЗнак ор сураггүй болсонд тооцогдож байсан хамтран зүтгэгчдэд нь улсын хилээр оргон зайлах төлөвлөгөө огт байгаагүй гэдгийг баталсан байна.

Мөн Минскт холбоо тасрахаасаа өмнө эсэргүүцлийн жагсаалд оролцогчидтой нэгдсэн байсныг гэрчлэх бичлэгүүд байгааг ч ил болгож байна. Зөвлөлдөх зөвлөлийнхөн тэдэнтэй өчигдрөөс хойш холбоо барьж чадахгүй байгаа юм. Тэднийг урьдчилан хорих төвүүдэд саатуулж байгаа байх гэж таамаглаж байсан ч батлагдаагүй байна.

Хуваалцах